Энэ сарын 24-ний өдрөөс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд албан ёсоор шилжинэ. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Иргэд нийтийн тээвэрт зорчих цахим картыг автобусны буудлын ойролцоо байрлах “Карт борлуулах төв”-өөс авах боломжтой юм байна.
Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн боломжоороо цэнэглэх гэнэ. Картыг цэнэглүүлэхдээ ч “Карт борлуулах төв”-д хандана. Гэхдээ картын цэнэглэлтийн асуудлыг цахимд шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд гар утас, АТМ, интернетээр автобусанд зорчих картаа цэнэглэх боломжийг бүрдүүлэх гэнэ.
Харин нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, цагдаад дүүрэг, хороогоор нь, оюутнуудад Оюутны холбоогоор нь дамжуулж цахим картыг олгохоор болжээ.