СХД-ийн Онцгой комисс хуралдав

1cbc238c310d44f21a2479c3461da02ebigГэнэтийн усархаг борооны улмаас Улаанбаатар хотод үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа юм. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлгатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Өнгөрсөн амралтын өдөр орсон борооны улмаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх, машин техник хэрэгсэл  усанд автсан дуудлага олноор ирж, Онцгой байдлын хэлтэс шуурхай арга хэмжээ авч ажилласанаар 4 айл өрхийн 16 иргэн, 3 автомашин, аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалсан байна.

4fab686c0574d5c9167cb9b8414361a5big

Үерийн улмаас дүүргийн 7, 22 дугаар хороодын зарим айл өрх усанд автаж, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрч, одоо дүүргийн Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг шуурхай аван ажиллаж байгаа аж. Үерийн усны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй ч дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үерийн аюулаас сэргийлэхийг иргэддээ сэрэмжлүүлэх, үерийн аманд буусан айлуудыг нүүхийг шаардсан мэдэгдэл хүргүүлэх зэргээр холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо устай байх талаар мэдээллэж байгаа. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахаар шийдвэрлэлээ. Үерийн ус,  лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслүүдийг Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын Нөөц сангаас хөрөнгө гарган авч өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн үерийн улмаас үүссэн лаг шавар, бохирыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх,  үерт өртсөн хороодын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эвдэрч гэмтсэн далан сувгийг сэргээн засварлах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудад нь даалгалаа.

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Чинболдын зарлан хуралдуулсан хуралд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогчид, Тамгын газрын дарга, Онцгой комиссын гишүүд, хэлтэс албадын дарга нар оролцон үүссэн нөхцөл байдлын талаар болон болзошгүй аюулаас сэргийлэх талаар санал дүгнэлтээ хэлж, авч хэрэгжүүлэх ажлуудаа хуваарилан ажиллахаар болсон юм.

48b2c4394776c9939bf74552cda9f88cbig 413ad7755d47268f6051172991cd586abig fa886fa50ba1105eb1f0f7085e43a303big 74519707c2be26919c4c26894c1a66f9big

www.news.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …