Хороодын дарга нарт үүрэг даалгавар өглөө

IMG_1364(1)Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 07 дугаар сарын  20-ний өдрийн  14:00 цагт  дүүргийн  Иргэний танхимд   зохион байгуулагджээ. Тус хуралдааныг  Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явуулжээ.

Шуурхай хуралдаанаар  Хүн амын өрхийн мэдээллийн сангийн  бүрдүүлэлтийн явц, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй ААНБ-дад адистатчилалын шалгалт явуулсан тухай болон  ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод  үер усны аюул нүүрлэж болзошгүй тул аюулаас урьдчилан сэргийлэн  иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч, нутаг дэвсгэрийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах талаарх мэдээллүүдийг сонсон   цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж  Засаг даргын Тамгын газрын дарга хороодод үерийн аманд буусан айл өрхүүдэд  анхааруулга, сэрэмжлүүлэг тараах, далан суваг цэвэрлэх,  архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явагдахтай холбогдуулан   ажлын хэсэг байгуулан ажиллах, 10-р сарын 01-нээс улсын хэмжээнд хүн ам, орон сууцны завсрын тооллогын явагдахтай холбогдуулан хороод хүн амын  тооллогын түр товчоо байгуулж ажиллах талаар болон бусад цаг үеийн холбогдолтой үүрэг даалгавруудыг өгсөн байна. IMG_1363 IMG_1366
Эх сурвалж: shd.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …