Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу улсын байцаагчид Хөвсгөл аймагт ажиллан усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд 2015.06.30-наас 2015.07.06 хүртэл хугацаанд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг МХЕГ-ын Дэд даргын зөвлөлийн 2015.07.22-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Шалгалтад Хөвсгөл аймагт усан замын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл усан зам”, “Ашихай”, “Тосгол”, “Хөвсгөл трэвел”, Монгол нуур” компани, нэр бүхий 14 иргэн, 28 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Дээрх байгууллагууд тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд 9-29 хувь буюу бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2011 онд хийсэн шалгалттай харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл, найдвартай ажиллагаа сайжирсан, 6-18 хүний суудалтай, тохилог онгоцны тоо хоёр дахин өсч 28 болж нэмэгдсэн, 1-2 хүний суудалтай завиар зорчигч авч явахаа үндсэндээ зогсоон аврах ажиллагаанд ашигладаг болсон зэрэг ололттой тал байна. Гэхдээ “Хөвсгөл усан зам” компаниас бусад байгууллага усан замын тээврийн хэрэгсэлд техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, тээврийн хэрэгсэлдээ техникийн үйлчилгээ, засвар хийх үечлэл, норм, норматив тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрлээ. Мөн тээвэрлэлтийн замын чиглэл, маршрутаа эрх бүхий байгууллагаар албан ёсоор тогтоолгоогүй, аврах хантааз нь өмсөх зааваргүй, “Ашихай” компанийн усан онгоцны зогсоол аюулгүй ажиллагааны шаардлагад нийцээгүй, стандартын дагуу төхөөрөмжлөөгүй, орох гарах зам гэрэлтүүлэггүй байжээ. Шалгалтын явцад илэрсэн 12 зөрчлийн зургааг газар дээр нь арилгуулж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага, зөвлөмж, өгсөн байна. Илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр авах арга хэмжээний саналыг Зам, тээврийн яам болон Далайн захиргаанд албан тоотоор хүргүүлэхээр Дэд даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ.
Түлхүүр үгнийслэл мэдээ
Санал болгох мэдээ
Орон сууцанд гал гарч 48 настай эрэгтэй амиа алджээ
Орон сууцанд гарсан галын улмаас 48 настай нэгэн эрэгтэй амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Нийслэлийн Сонгинохайрхан …