Орхон аймгаас тусгайлан тагнан, чагнах төхөөрөмжүүдийг илрүүлжээ

download (2) Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь Тагнуулын хэлтэс тус аймаг дахь худалдааны төв, дэлгүүрүүдэд гэнэтийн шал­галт хийж, тагнах, чаг­нах зориулалттай найман төрлийн техник хэрэгсэл хураажээ.

Тодруулбал, Нууцаар дүрс бичлэг хийх аппарат, дуу хураагч, камертай цаг, түлхүүрийн оосор, үзэг, флаш, товч, нүд­ний шил, үнсний сав, болон гар утасны сим карт ашиглан, бусдын яриаг зай­наас сонсох зориулалттай тех­ник зэрэг зүйлсийг тус аймагт дөрвөн хүн зарж бор­луулж байсан гэнэ. Мөн эдгээр хэрэгслүүдийн заримыг нь гадаадын иргэд тусгайлан захиалж авчруулдаг байсан ажээ.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …