Наадмын билет шаглагдаж эхэлжээ

Snapshot_2013-07-08_094832 Уг нь энэ жил наадмын билетийг иргэдэд аль болох хүртээмжтэй байх, мөн шагчдын гарт олноор төвлөрүүлэхгүй байх үүднээс нэг хүнд дээд тал нь дөрвөн билет худалдах журам гарсан. Үүнийг ч холбогдох байгууллагынхан давхар хянаж билетийг борлуулж байгаа билээ.

Харамсалтай нь билет аль хэдий нь дамчдын гарт орчихсон жинхэнэ үнэнээсээ даруй 3 дахин өнөр үнээр СТӨ-ний гадаа борлуулагдаж байна. Бүр зарим газар 120 мянган төгрөгөөр ч зарна гэсэн зар явж байна гэнэ.

Хэдий наадмын билетийг СТӨ, Бөхийн өргөөний кассуудаар өдөрт 800 ширхэгийг 7,8,9-ний өдрүүдэд борлуулна гэж байгаа ч иргэд хонон өнжин очерлоод уг билетийг авч чадахгүй бухимдал ихтэй байгаа. Тодруулбал, иргэд үүрийн 04:00 цагт билетийн кассын гадаа ирэн, урт дараалал үүсгэн зогсоцгоож байгаа аж. Гэвч 10:00 цагаас касс онгойход 13:00 цаг гээд  л билет зарагдаж дууссан гээд хаалга барьчихаж байгаа гэнэ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …