Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/622 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | 2015 онд санхүүжих |
1 | Ундны ус хангамжийн ажлын зураг төсөл /14 км, усан сан/ | 2015 | 74,9 |
2 | Технологийн ус хангамжийн ажлын зураг төсөл /6 км шугам, усан сан/ | 2015 | 74,6 |
3 | Үерийн барилга байгууламжийн ажлын зураг төсөл /9 км/ | 2015 | 56,9 |
4 | Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл /110/35/10 дэд өртөө/ | 2015 | 57,7 |
ДҮН | 264,1 |