100 гаруй жолооч нийтийн тээвэрт явах эрхээ хасуулжээ

7-27-9_700x700Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон.

Харин Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурсан байна. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм. Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь түдгэлзүүлжээ. Харин удаа дараа зөрчил гаргасан 17 жолоочид замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хассан байна.

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …