“Czech open 2015” фестивальд монгол тамирчид амжилттай оролцлоо

150728-1-2БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн “Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас фиде мастер С.Билгүүн, С.Чингүүн, спортын мастер Б.Тэнгис, Э.Баасансүрэн, Ц.Батсайхан, Ц.Ганцоож, Х.Итгэлт нар оролцож, сонгодог шатрын төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээний G3 буюу түргэвчилсэн рапид тоглолтын төрөлд 10 улсын 91 шатарчин өрсөлдснөөс Цагаан бэрс клубын тамирчин, ФМ С.Чингүүн 8.5 оноогоор тэргүүн байрт шалгарсан бол G2 ангилалд өрсөлдсөн 15 орны 89 шатарчидаас Э.Баасансүрэн 4 дүгээр байр эзэллээ.

Мөн блиц буюу түргэн тоглолтын төрөлд ФМ С.Билгүүн 76 шатарчидаас 2 дугаар байрт шалгарсан бол блиц тоглолтын марафон төрөлд тэрээр боломжит 120 онооноос 107 оноо авч шагналт 5 байрт шалгарсан амжилтыг тус тус үзүүлээд байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …