Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

horigoooo  Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.07.8/ хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд үг хэлэх гишүүн байгаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд хүлээж авсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна гэдгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр байнгын хорооны хурал дээр танилцуулж байсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …