Хүндэтгэлийн хурал завсарлалаа

dffaaad347fb6b7eoriginalАрдчилсан сонгуулийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй хүндэтгэлийн хурал түр завсарлалаа. Тус хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид уригдан оролцож байгаа юм. Хүндэтгэлийн хуралд Ерөнхийлөгч үг хэлж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьж, Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Хайнц Фишер нарын төрийн тэргүүн, улс төрийн нэрт зүтгэлтнүүд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ ирүүлснийг Хүндэтгэлийн хуралдааны үеэр танилцууллаа.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …