Ухаалаг картыг ашиглах зорчигч бараг алга

3b0c92cbdedabad6bigӨнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчигсод ухаалаг картыг ашиглаж эхэлсэн. Автобусны урд хаалгаар орж картаа уншуулах, эсвэл 500 төгрөгөө тааруулж хайрцганд хийх ёстой. Гэтэл картаа худалдаж авсан иргэд цөөхөн дээр мөнгөө төлөхгүй явах зорчигсод олон байна.

Өнөө өглөө гэхэд Таван шарын автобусанд суусан зорчигчдын ихэнх нь мөнгө төлсөнгүй, камер суулгасан байгаад ч тэр нь ямар хэрэг тус болох юм бэ. Ухамсартай нь мөнгөө хайрцганд хийгээд, ухаан муутай нь 500 төгрөгөө тас атгаад бууж харагдана билээ. Эл байдалд кондуктор нь ч тоосон шинжгүй, хяналт тавихгүй харагдав.

Харин настай хөгшчүүл картаа захиалаад авчихсан уншуулж байлаа. Хэрвээ ийм байдал үргэлжилвэл нийтийн тээвэр бас дахиад хэдэн төргөгийн алдагдал хүлээх бол доо. Уг нь ухаалаг картыг ашиглаад сурчихвал хаа хаанаа амар хялбар ажил гэх ч үнэндээ “бүтэхгүй, болохгүй, завхарсан заваан ажил хийж, мөнгө идэх гэсэн арга” гэж үгүйсгэх хүн олон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …