Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, /сумаас баруун урагш 2-3 км-т/ хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И /30 орчим настай, эрэгтэй/ нь эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон тухай дуудлагыг 2015.07.31-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж 2015.08.01-ний өдрийн 07:00 цагт цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
