Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын гишүүдийг төрийн одон медалиар шагналаа

uih shagnal Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.07.9/ гардууллаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Цэрэндашийн Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Догсомын Батцогт, Гантөмөрийн Уянга нарыг Алтангадас одонгоор, Зангадын Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар соёлын өв болох Тинозавр Батаарыг эх орондоо авчирхад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ёндонгийн Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасныг Парламентын тэргүүн гардууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

www.parliament.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …