Галт зэвсгийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.06/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

DSC_0741Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие эд хөрөнгөө араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно гэсэн заалтыг өөрчлөн найруулах саналыг дэмжсэн юм. Ингэснээр малчид эзэмшиж буй галт зэвсгээ мал, хөрөнгөө араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах боломжтой болж байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлын дараа Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийлээ хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …