Дүрэлцсэн улаан гал руу орж бяцхан дүүгээ аварч чадсан баатарлаг залуу сайн санаат Монгол ах дүүгийн тус дэмээр хөл дээрээ босож чадлаа. Цэрэнтогтох хүүд Монголын ард түмэн эрвийх дэрвийхээр тусалсны хүчинд тэрбээр Солонгос улсад эмчлүүлж буй юм. Хэд хоногийн өмнө эмчилгээ амжилттай байгаа талаар ээж нь мэдээлж, Монголчууддаа талархсан бол өдгөө хүүгийн бие харьцангуй сайжирч өнөөдрөөс эхлэн гадаа салхинд 2 цаг гарч байхаар болжээ.
Ийн энэ эрэлхэг хүүгийн зориг, сайхан сэтгэлт Монгол түмний тус дэмээр нэг айл өрх элэг бүтэн үлдэж чадлаа.
Г.Эрдэм