Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Солонгос-Монголын хамтарсан форумын ерөнхийлөгч Ү Юн Гын тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.11/ хүлээн авч уулзлаа.

DSC_0866Ноён Ү Юн Гын УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн хамтарсан форумын хүрээнд улс төр, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа тэлсээр ирснийг тэмдэглэн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, уулзаж буйдаа талархаж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга болон Солонгос-Монголын хамтарсан форумын удирдах зөвлөлийн гишүүд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн зарим асуудлаар санал солилцсон юм.

DSC_0878Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын ерөнхийлөгч Г.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд нар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …