Чуулганы хүндэтгэлийн хуралдаан ордны гадна болно

download (2) Улсын их хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Чингисийн хөшөөний гадаа эхэлнэ. Чуулганы хуралдаан анх удаа Чингисийн хөшөөний гадаа буюу Сүхбаатарын талбай дээр болох гэж байгаагаар онцлог болоод байна.

Мөн чуулган 14.00 цагаас Батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, хаврын ээлжит чуулганы хаалт болно.

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ
7 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН
НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

11.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан.
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 14.00 цагаас:

1. Батлагдсан хуулиудын эцсийн найруулга сонсох:

– Тахарын албаны тухай хууль;
– Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль;
– Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль;
– Цагдаагийн албаны тухай хууль;
– Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль;
– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль;
– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль;
– Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль;
– Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль;
– Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль.

2. Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хаалт.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …