Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

images (1)Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын сүүлийн 2 долоон хоногийн “Бямба”, “Ням” гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор, өглөөний 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

2015 оны 08 дугаар сарын 22, 29-ний “Бямба” гаригт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

2015 оны 08 дугаар сарын 23, 30-ны “Ням” гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …