Шуурхай мэдээ: МАХН-ын дарга Н.Энхбаяр ирнэ

enhbayarСаяхан УИХ-ын чуулганаар МАН-ын сайдуудыг “чөлөөлсөн”. Гэвч Засгийн газраа өнөөдрийг хүртэл шинэ сайдуудын нэрсийг өргөн бариагүй “хүлээлт”-ийн байдалтай байгаа билээ. Тэгвэл олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр засагт оролцож тэр бүү хэл шадар сайд болох тухай таамаг яригдаж байгаа билээ. Учир нь өчигдөрхөн баталсан өршөөлийн тухай хуулиар түүний улс төрд оролцох эрх нь сэргэж байгаа юм. Тэгвэл энэхүү олон нийтийн таамар үнэний ортой аж. МАХН-ын дарга Намбарын Энхбаяр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр оройны 23:20 цагаас Буянт Ухаа нисэх онгоцны буудалд газардах талаар баттай эс сурвалж мэдээллээ.

Төр засгийн нөхцөл байдал “уймраа”, засаг бүрэн бүрдэж амжаагүй энэ цаг үед экс Ерөнхийлөгч яаран сандран эх орондоо ирж байгаа нь учиртай хэрэг аж. Магадгүй маргаашаас засгийн ажилд “хошуу дүрэлцэж”, томилгоонууд, шийдвэрүүдийг гаргаж эхлэх бололтой.

Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн “Би Монголоо хөгжүүлж өшөөгөө авна” хэмээх үг ийн өршөөлийн хуульд хамрагдаж, Засагт багтсанаар “хэрэгжих” эхлэл тавигдах учиртай санж.

Маргаашаас эхлээд АН, МАХН-д хамтарсан ямар жүжиг тоглогдож эхлэхийг харж суух үлдлээ.

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Төрийн албаны хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна

Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг …