Бээжин хотын төв талбайд алхах цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийг шалгав

2015081202БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх  нарын албаныхан танилцав. Бэлтгэлийн үеэр Бригадын генерал Р.Сүхбат бүрэлдэхүүнд хандаж \”Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ та бүхний алхах талбай том шүү. Гар хаяж явах алхах, номхон командаар алхах үеэ сайн тооцоолж жигдрэн алхаарай\” зэрэг зөвөлгөөг өгч байв. Хятадад болох цэргийн ёслолын жагсаалд манай улсаас 76 цэрэг эр оролцох бөгөөд  Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Харин Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн таван хугацаат цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон  Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим залуус цэргийн ёслолын жагсаалд дахин оролцож байна. Байлдагчаас дэд хурандаа хүртэлх цолтой 18-38 насны 76 залуус энэ сарын 16-нд БНХАУ-ыг зорих бөгөөд очоод 6 удаагийн хамтарсан сургуулилтыг гүйцэтгэнэ. Жагсаалыг ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлаж алхах бол бүрэлдэхүүнийг Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар хоёр удирдан чиглүүлж байна. БНХАУ-д болох  цэргийн ёслолын жагсаалд гадаадын 16 орны цэрэг эрс оролцох бөгөөд  жагсаал ирэх сарын 3-нд Бээжин хотын төв талбайд болно.  Бүрэлдэхүүний бэлтгэлийн тухай Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар “Бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба хаагчдыг ерөөсөө цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэсэн юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …