Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилгыг өнөөдөр гардуулж өглөө.Дээрх санамж бичгийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн 5 жилийн хугацаанд нийт 1000 оюутныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах бөгөөд сонгон шалгаруулалтыг жил бүрийн хавар талууд хамтран зохион байгуулж байх юм. Суралцагчид 1 жилийн хятад хэлний бэлтгэлд суралцан хэлний шаардлага хангасан тохиолдолд цааш үргэлжлүүлэн суралцдаг тул тэтгэлэгт хамрагдах сонирхолтой иргэд хятад хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн байх шаардлага тавигдана.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

