Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон.
Тэгвэл Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөл шинээр томилогдсон Л.Уртнасан даргатай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл гаргажээ.
Тэрхүү мэдэгдэлд “Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнийн 2015 наймдугаар сарын 10 өдрийн Б/146 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаал гарч Л.Уртнасанг хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн даргаар томилсон байна.
Хөдөлмөрийн сайд нь 2015 2 сарын 22ны өдрийн Б/03 тэтгэмж олгох тухай тушаалын дагуу зургаан сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний 4736531 төгрөгний тэтгэмж авч ажлаас чөлөөлөгдсөн.
Гэтэл 6 сарын тэтгэмжийн хугацаа дуусаагүй байхад, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Очирбатыг хөдөө орон нутагт албан томилолтоор явж байх хугацаанд хууль бас ажил хүлээлцсэн болно.
Иймд Л.Уртнасан таньтай Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн гишүүд бид хамтарч ажиллаж боломжгүй гэдгээ үүгээр МЭДЭГДЭЖ байна” гэжээ.
Эх сурвалж: emch.mn