Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн нээгдлээ

Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн “Хүй долоон худаг”-т нээгдлээ. Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож буй “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр  хэрхэн амьдарч байгааг нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг олгож байгаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн үеэр  өнөө үед мартагдах дөхсөн нүүдэлчин хот айлын уламжлалт амьдралын хэв маягийг бодитоор үзүүлэхээс гадна таван хошуу малыг хэрхэн маллаж, амьдрал ахуйдаа  ашигладаг, ердийн хөсөг болох үхэр, сарлаг, тэмээ, морин тэргээр нүүдэллэх, цагаан идээний амтлагаа, үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Мөн Монгол гэр нь уламжлалт хийцтэй байх бөгөөд гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг агуулсан  хуучны эдлэлүүд юм. Мөн жуулчид, үзэгчид  нүүдэлчин Загдаагийнхаар зочилж,  уламжлалт монгол ахуй, зан заншилтай танилцах боломжтой. “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь зөвхөн эртний Монголын нүүдэлчдийн ахуйг харуулсан бөгөөд  орчин үеийн  машин, мотоцикл, зурагт, цахилгаан, гар утасны аль нь ч байхгүй юм гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …