Бурхан бологсдыг дурсах олон улсын өдрийг тэмдэглэнэ

olloo_mn_1424155893_zulОршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран  одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа  жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү дурсах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд  Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийнхэн болон олон нийтийг урьж оролцуулдаг уламжлал дэлхийн улс орнуудад  хэдийнээ тогтсон байдаг.

Хорвоог орхин одсон өвөг дээдэс хайртай дотны хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэл илэрхийлэх энэхүү олон улсын өдөрт зориулж “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-ны энэхүү санаачлагыг дэмжин “Цаглашгүй гэрэлт төв” ТББ, “Жавзандамба хутагт төв” ТББ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулалцаж, мэдээллийн ивээн тэтгэгчээр Лавайн эгшиг ФМ 97,5 радио, Шинэ Монгол радио ФМ 101,7, ТВ9, UBS телевиз, times.mn, arabt.mn, ugluu.mn оролцохоор болжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болох Бурхан бологсдоо дурсах олон нийтийг хамарсан  хүндэтгэлийн арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний үеэр “Бурхан бологсодыг дурсах өдөр”-ийг тэмдэглэж буй дэлхийн  улс орнуудын Буяны зан үйлийн холбоодтой холбогдон, онлайн мэндчилгээ солилцож, Буддын гүн ухаан судлаач, бурхан урлаач Д.Ухаанзаяа ‘’Мөнх бусын ухаарахуй’’ лекцээ унших юм.

Мөн  бүх  насныхны дунд бурхан болоочоо сайн сайхнаар дурссан ‘’Нартаас илгээх захидал’’ нэртэй захидлын уралдаан зарлан дүгнэж, шилдэг захидлын эздийг тус  арга хэмжээн дээр тодруулахаас гадна уралдаанд шалгарсан захидлуудаас  олны хүртээл болгох юм.

Иймээс ‘’Нартаас илгээх захидал’’-ын уралдаанд түмэн олныг өргөнөөр оролцохыг урихын зэрэгцээ бурханы оронд одсон хэн нэгэндээ хүндэтгэл илэрхийлэх, хэлж амжаагүй чин сэтгэлийн үгс, хожим ухаарсан сэтгэлийнхээ учгийг захидал хэлбэрээр илэрхийлж, тайвшрал, гэгээрэл, ухаарлыг хамтад нь  илгээх юм.

Оршуулгын зан үйл тэр дундаа бурхан бологсодын хойдод буян үйлдэх, сайн төрөлд эргэн заларахад нь замчлан туслах, тэднийгээ сайнаар санан дурсах нь аливаа улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг төдийгүй өвөг дээдсийнхээ захиас, сургаалийг санан дурсаж, хүндэтгэл илэрхийлэх нь ирээдүй хойч үеийнхэний хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой гэж үздэг. Түүнчлэн бурхан бологсдодоо хир зэрэг хүндэтгэлтэй хандан, зөв сэтгэл тээн хоцрох нь тухайн айл өрхийн амьдрал дэгжин дээшлэх үндэс болдог тул Монголдоо анх удаа тэмдэгдэх гэж байгаа уг арга хэмжээнд түмэн олныг өргөнөөр оролцож, бурхан бологсдынхаа араас буян хураахыг зохион байгуулагчид хүсэж байна.

Энэ талаар өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

Буяны Зан Үйлийн Холбооны шашны зөвлөх А. Эрдэнэбат

Буяны Зан Үйлийн холбооны гишүүн Б. Отгонбаяр

Буяны Зан Үйлийн холбооны гүйцэтгэх захирал Д. Мөнхнасан

Цаглашгүй гэрэлт төвийн тэргүүн Д. Ухаанзаяа нар мэдээлэл өгөхөөр болжээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …