Говь-Алтайд 3 хоног цасанд боогджээ

sun_snow900Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Д нь эхнэрийн хамт, 2000 гаруй бог малтай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн “Урд бөхт” гэдэг газар отроор явж байгаад 3 өдөр цасанд боогдсон тухай мэдээллийг 2015.08.17-ны өдрийн 09:20 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Есөнбулаг сумаас 5 иргэн, нийт 8 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр гэр, малыг нь тус аймгийн Тайшир сумын “Далангийн нуруу” гэдэг газар /зусч байсан газраас нь 10 гаруй км-т/ нүүлгэн шилжүүлсэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …