09:00 цагт:“Барилга орон сууц-2015” Бизнес эрхлэгчдийн уулзалт, семинар МҮХАҮТ-ын дэргэдэх “Корпорэйт Конвеншин Төв” хурлын танхимд зохион байгуулагдана. Уулзалтад төрийн байгууллагуудыг төлөөлж, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл оролцож, дэд бүтцийн хүрэлцээ хангамжийн асуудлаар мэдээлэл өгч, салбарын тулгамдсан асуудлаар санал солилцоно. Утас: 99907814
09:30 цагт: Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль “А” болон “Б” танхимд “Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжиж өрнүүлье-II” сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтанд ХАХНХЯ, НХҮЕГ, ННХҮГ, нийслэлийн 9 дүүргийн НХҮХ-ийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон төвийн 6 дүүргийн сайн дурын ажилтнууд оролцоно. Утас: 99140643, 91918715, 70127040
10:00 цагт: “Геронтологи-гериатрийн салбарын өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Эрүүл мэнд, спортын яамны “Б” зааланд болно.
10:30 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2015 оны эхний 8 сарын байдлаар Нийслэл хотод гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээ, зөрчилтэй барилгуудын талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас: 91887887
11:00 цагт: “Оном” сангаас вирус хепатиттай иргэдэд үнэгүй эмчилгээ хийх зорилготой “Эрүүл элэг” сан байгуулах талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Монгол ньюс” Мэдээллийн төвд хоригдох ял эдлээд гарч ирсэн залуус “Өршөөлийн хууль”-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 80004800
11:00 цагт: Замын хөдөлгөөний удирдлагын төв /Улаанбаатар банкны 9 давхарт байрлах/ -ийн байранд есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 86063600
11:30 цагт: ИНЕГ-т болж буй томилгоо болон агаарын тээврийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг улстөржүүлж байгаа талаар нисэхийн мэргэжлийн холбоод “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт:2015 оны нэгдүгээр сарын 3-нд амь насаа онц хэрцгийгээр алдсан “My CAR” компаний захирал Ч.Батболд агсны ар гэрийнхэн шүүх, цагдаагийн байгууллагуудад гомдолтой байгаа талаар“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.