Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өнөөдөр /2015.08.20/ хүлээн авч уулзав.

DSC_1442Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар ажилтнуудаа чадавхжуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгааг тэмдэглээд, Тамгын газрын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүн туршлагыг авч хэрэгжүүлэх, ялангуяа Конгрессийн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн цаашдаа Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Нээлттэй сонсголын танхимыг байгуулсаныг дурдаад, өнгөрсөн хаврын чуулганаар Нээлттэй сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны тухай хуулиудыг баталсан. Энэ хуулиуд нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулиуд батлагдсанаар Монгол Улсын парламент иргэд, сонгогчдынхоо өмнө ил тод, нээлттэй, хяналттай байх юм гэлээ.

DSC_1444Төлөөлөгчид Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Тамгын газартай хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар өөрсдийн саналаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авч, санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …