Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явах болсон Беларусь улсад үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай “МАЗ” угсраа автобустай холбоотой ээлжит таагүй мэдээлэл цацагдлаа.
Тодруулбал, өнөөдөр угсраа автобус 10-р хорооллын орчимд суудлын тэрэгний араас мөргөжээ. Үйлчилгээнд гараад ердөө тав хонож буй угсраа автобус хоёр хоногийн өмнө замын байгууламж мөргөж голын залгаас нь дээш сөхөгдөн хоёр хүн хөнгөн бэртсэн хэрэг гарсан. Ойр ойрхон хэл ам дагуулах болсон нь ийм автобус жолоодож байгаагүй жолооч нарын туршлага, манай замын нөхцөл болон хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын тэвчээргүй байдалтай холбон тайлбарлаж болох юм.
Эх сурвалж: Medee.mn