УИХ-ын гишүүд Лондон хотын санхүүгийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар өнөөдөр /2015.08.20/ Лондон хотын санхүүгийн төв /City of London/-ийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзлаа.

DSC_1474Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү ноён Сэр Пол Жаджыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Лондон хотын санхүүгийн төв нь Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ажиллаж ирснийг дурдлаа. Мөн тэрээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.

Лондон хотын санхүүгийн төвийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жадж УИХ-ын гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь өрнөдийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд эдүгээ 50 гаруй жилийн түүхтэйг тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэх чиглэлээр үлгэр жишээ орон болохыг дурдаад энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсад Олон улсын санхүүгийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэх саналтай буйгаа хэлэв. Учир нь Монголын эдийн засаг харьцангуй хурдацтай хөгжиж байгаагийн сацуу газар зүйн байршлын хувьд тохиромжтой хэмээн онцоллоо.

УИХ-ын гишүүн Л.Болд, Олон улсын санхүүгийн төвийг Монгол Улсад байгуулах талаар өмнө нь туршлага судалж, ажиллаж байсан талаар танилцуулаад энэхүү төвийг байгуулснаар манай орон төдийгүй бүс нутагт эдийн засгийн чухал ач холбогдолтой гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …