Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Хүндэт наадамчид аа,
Монгол наадмын халуун мэндийг нийт ард түмэндээ хүргэж, бүгдээрээ өргөө хотлоороо аз хийморь өөдөө сайхан наадамлахыг хүсэн ерөөе.
Жил жилийн наадам сайхан болдог. Энэ жилийн наадам бүр сайхан болж байна.
Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна Монголын түүхт их төр 2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байнаа.
Монголоороо гоёсон Монгол наадмынхаа босго өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа хоёрдохоо өргөлөө. Хүүдээ итгэх адил надад итгэсэн ард түмэндээ их баярлалаа. Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө хүү нь яаж зүтгэдэг билээ, ард түмэн та нарынхаа төлөө би тэгж зүтгэх болноо.
Монгол наадам эхэлж байгаа энэ өдөр амьжилт ялалт, билэгтэй сайхнаа хэлэлцэж, түүх соёл өв уламжлалаараа бахархаж байгаа нийт наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Монгол түмний баяр цэнгэлийн дээд болсон Монгол наадам ийнхүү эхэлж байгааг, их цагаан сүлдийнхээ цэнгэн орших энэхүү хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байнаа.
Сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр минь Монгол түмнийг минь үүрд ивээг ээ.
2013.07.11