Хордлого гарахаас урьдчилан сэргийлж байна

11873746_874030306021315_6662707358746484403_nХичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, халдварт өвчин гарахаас сэргийлж хяналт тавьж байна.
Манай улсын 17 аймгийн 157 сум тахлын голомттой. Энэ он гарсаар хоёр хүн тарваган тахлаар өвчилж Ховд аймагт 14 настай хүү нас барсан. Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Төв аймагт голомт идэвхжсэн бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд шинэ өсгөвөр илрээд байна. Тахлыг нийслэл хотод нэвтрүүлэхгүйн тулд Мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллага хамтран долоон цэгт хяналт тавьж байгаа. Дээрх цэгүүдэд гэнэтийн шалгалт хийн тарваганы 22 тулам илрүүлсний 17-г зүүн, тавыг нь баруун аймгуудаас оруулахыг завдсан байна. Иймээс тарваган тахал болон малын гоц халдварт бусад өвчний эсрэг тавих хяналт шалгалтаа чангатгахыг МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлага, ажилтнуудтай цахим хурал хийхдээ үүрэг болголоо.
БНХАУ-ын Тяньжин хотод химийн бодистой агуулах дэлбэрч цианит натри зэрэг хорт бодис алдагдаж агаар, хөрс бохирдсон. Тухайн нутгаас манай улс руу ачаатай чингэлэг орж ирэх үед шинжилгээтэй хяналт хийх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, улсын нөөцөд авах улаан буудайны чанарт анхаарах зэргийг чиглэл болгосон байна.

Ugluu-logo2015727

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …