09:00 цагт: Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэлнэ. Утас: 99048344, 88110311
09:00 цагт: Улсын хэмжээнд суурь боловсролын шинэчлэсэн цөм хөтөлбөр хэрэгжих гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах сургалт БЗД-ийн 44 дүгээр сургуульд болно. Утас: 99106058
09:30 цагт: “Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт болон зураг төсөлд зэрлэг амьтдад ээлтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх” талаарх Олон улсын семинар “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд болно. Семинарын үеэр Монгол Улсын зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтэцтэй холбогдох хууль тогтоомж болон бодлого, журмуудын хэрэгжилтэнд үнэлгээ өгч, Засгийн газрын агентлагууд, уул уурхайн болон барилгын компаниудын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцана. Утас 260718, 99906083
10:00 цагт: Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас наймдугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарласантай тохиолдуулан хүүхэд залуучуудад хуулиа дээдэлсэн, шударга, хариуцлагатай иргэд болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулах үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Бүртгэлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Дарь Эх орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Засаг даргын Тамгын газрын “Соёмбот” танхимд зохион байгуулна. Утас: 99175882, 91913948
10:30 цагт: Эрдэс баялгийн нөөцийг орчин үеийн шинэ техник, технологи ашиглан хаягдалгүй баяжуулах, боловсруулах түүнчлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг автоматжуулах асуудлыг шийдвэрлэх зорилгоор УУЯ, Австрали улсын IMP групп Уул уурхайн яаманд харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
10:45 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Кэйдарен байгууллагын төлөөлөгчид бараалхана. Бараалхалт Төрийн ордон ёслолын “Б” танхимд болно.
11:00 цагт: Монгол Улсын Шадар сайдын өрөөнд Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно.
11:00 цагт: Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цуврал арга хамжээний талаар БХЯ-ны дэргэдэх Цэргийн түүхийн төв, МСНЭ,ОХУ-ын Алтайн БНУ-ын Сэтгүүлчдийн эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хороо, Монголын Үндэсний их сургууль, Монгол судлалын төвөөс хамтран “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99943699, 99002412, 89767500
11:00 цагт: БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын СӨБ-ийн хувийн хэвшлийн холбоо хамтран ЕБС-иудын багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай санамж бичиг байгуулж байна. Уг арга хэмжээ БСШУЯ дээр болно. Утас: 98119897
11:00 цагт: Уул уурхайн сайд Р.Жигжид Уул уурхайн яамд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: 2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 152 хорооноос 40 гаруй хороо огт цэцэрлэггүй, 30-аад хороо нэг цэцэрлэгтэй, нийт 27 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгааг яаж зохицуулах талаар Улаанбаатар хотын удирдлагуудаас шаардаж, эцэг, эхийн төлөөлөл “Монгол ньюс” Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Хорт хавдар гэх аймшигт өвчнөөр шаналж буй 19 настай Б.Бадмаараг охинд туслах, цаашлаад өнөөдрийн нийгэмд хорт хавдраар өвчлөгсдийн нас эрс залуужиж эхэлснийг олон нийтэд сануулан сэрэмжлүүлж, залуучуудыг хавдрын эсрэг уриалах зорилго бүхий “Нас залуу” сайн үйлсийн аяны хамт олон “Нас бэлэглэхэд 1000 төгрөг” давалгааг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал ШУА-ын Шинжлэх ухааны мэдээллийн танхимд болно. Утас: 99045949, 99776769, 95268835
14:00 цагт: ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Монгол Улс, Япон Улсын эдийн засгийн форум болно. “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн болон хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Японы эдийн засгийн, уул уурхайн, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломж” гэсэн сэдвүүдийн дагуу илтгэл тавигдах болно. 15:30 цагаас Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч С.Сакакибара манай сэтгүүлчдэд тусгайлан ярилцлага өгнө.