Монголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн боллоо

11891423_1597793797149033_4023155129859621941_oМонголын энхийг сахиулагчид Хойд Суданыг зориход бэлэн болжээ. Хойд Судан Улсын Дарфур мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II дугаар шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ маргааш ЗХЖШ-ын гадаа 09.30 цагт болно. Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нар болон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно. Цэргийн багийн ахлагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллана.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …