Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ

c75a1ec8fe888c382302bd218fe4a63a2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.3 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.6 хувиар буюу 545 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоохоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …