Төмс хүнсний ногооны үнэ буурч байна

3dc8a0576747d3e6bigТөмс, хүнсний ногоо

2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.6 хувиар буюу 190 төгрөгөөр, монгол лууван 2.7 хувиар буюу 55 төгрөгөөр, монгол манжин 2.0 хувиар буюу 45 төгрөгөөр, хятад сонгино 4.5 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ.

Гурилын үнэ

2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна.“Номин” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Замбала”,  “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Баянзүрх” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …