47 настай эмэгтэй гэртээ шатжээ

gal-tuimerӨчигдөр нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байсан байна.

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамжийн 325 тоотод иргэн З-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 06:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна. Уг галд  иргэн Г /47 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 43 дугаар байрны 5 давхрын тагтан дээр иргэн Б-н эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 12 дугаар байрны урд талд И-н Eхсел загварын машин шатаж байна гэсэн  дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 4 албан хаагч ажиллаж унтраажээ.

Тэгвэл өдгөө Завхан, Хөвсгөл аймгуудад ой хээрийн түймэртэй байна.

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр-Хөндий” гэдэг газар /Монгол улсын хилийн 253 дугаар баганын орчим/ ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай мэдээллийг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 80 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн  Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “ Хар давааны ам” гэдэг газар /Цагаан-Нуур сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 16 иргэн нийт 28 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна

 

 

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …