Америкийн жүжигчин Женнифер Лоуренсын оролцсон “Dior Addict Lipstick” уруулын будагны реклам энэ сарын 31-нээс цацагдаж эхлэх аж. Үүнтэй зэрэгцэн Dior-ийн шинэ уруулын будаг худалдаанд гарна гэж тус компани өөрийн Instagramхуудсаараа дамжуулан мэдээлжээ. “Addict Lipstick” 44 төрлийн өнгө багтаж байгаа гэнэ.
Жүжигчин бүсгүй 2014 онд Dior-той хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээний үнийн дүн 15 сая доллар. Энэхүү гэрээнийхээ хүрээнд 2015 оны хавар зуны улирлын загварыг танилцуулахад “Be Dior” цүнхний рекламдсан байна.
Лоуренс “Өлсгөлөн тулаан”, “Икс хүмүүс” зэрэг олон кинонд шилдэг дүр бүтээсэн жүжигчин. Тэрээр хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг. Forbes сэтгүүл наймдугаар сарын дугаартаа хамгийн их орлого олдог жүжигчдийн рейтингийг гаргасан. Эмэгтэй жүжигчдийг 52 сая долларын орлоготойгоор Женнифер Лоуренс тэргүүлсэн билээ.
эх сурвалж: agshin.mn