Мэнэнгийн тал жил ирэх тусам устаж үгүй болж байна

1440757407_11937055_1151649814864005_1786946941_o“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбай Мэнэнгийн талд газрын тосны олборлолт явуулдаг. Энэхүү компани Мэнэнгийн талыг устгаж үгүй болгож байгаа бөгөөд ийм байдлаар олборлолт явуулбал Монгол орны маань байгаль экологийн чухал газар “Мэнэнгийн тал”-аа үгүй болгох аюул нүүрлэж байгаад Дорнодын залуучууд санаа зовниж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм.

1440757389_11934173_895752927179655_324295047_o

Мэнэнгийн талаа хамгаалъя ТББ” тэргүүн З.Болд хэлэхдээ:. “Петро чайна дачин тамсаг компанид байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүл, засмал замаа тавиад газрын тос зөөхийг шаардах болно. Бид 9 сараас Дорнод аймагтаа Матад сум, Халхгол сумдад ажиллана. Иргэдтэй уулзаж гарын үсэг цуглуулна. Аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд шахалт үзүүлнэ. Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд заасны дагуу эхлээд тухайн шатны засаг дарга санал гаргаж, ИТХ-аараа хэлэлцээд аймгийн ИТХ дэмжвэл Засгийн газарт уламжилна. Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэнээр эцсийн шийдвэр УИХ-аас гарна. Мэнэнгийн тал бол Монгол орны үзэсгэлэнт байгаль Бурхан халдун, Хөвсгөл далай шиг байгалийн чухал газар болохоор Монгол улсын төр хамгаалалтанд авч цаашлаад дэлхийд өвд бүртгүүлэх хэрэгтэй хэмээн ярьлаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …