Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Сургуулилтын хаалтын ажиллагаанд
Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад хийх айчлалынхаа хугацаанд оролцсон нь сургуулилтад хоёр тал хэрхэн ач холбогдол өгч буйг илтгэж байна. Хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцсон юм. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн тодорхой нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009, 2013, 2014 онуудад “Шийдэмгий Шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулсан туршлагадаа тулгуурлан энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулж байна. Тиймээс ч энэхүү хамтарсан сургалт, дадлагын чанар, агуулга, ач холбогдол жилээс жилд улам сайжирч, цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд сургаж бэлтгэхэд чиглэгдсэн, энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг арга техникүүдийг бодитойгоор эзэмшүүлж, харилцан туршлага солилцох боломжийг олгосон, үр дүнтэй сургууль болсон тухай талууд онцолж байсан юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …