Оюутнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

оюутнууд-640x332Энэ онд их, дээд сургуулиудын төлбөр 15-45 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа ч буулгах эсвэл хэвийн хэмжээнд барих тал дээр төрийн эрх мэдэл хүрэхгүй байна. Угтаа салбарын сайд Л.Гантөмөр сайд “Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдлийг 10-25 хувь дээр барина” хэмээн мэдэгдээд байгаа ч түүнтэй эсрэгцүүлэн МИУС-ын удирдлагууд “Элсэлт цөөхөн байгаа учраас төлбөр 40 хувь нэмэгддэгээрээ нэмэгдэнэ” гэдгээ хатуухан мэдэгдээд амжсан.

Энэ нь мэдээж эдийн засгийн хямралтай үед эцэг, эхчүүдийн төдийгүй оюутнуудын хувьд хүнд ачаа болсон нь ойлгомжтой. Тэгвэл оюутнуудад олгох ачаа үүгээр дууссангүй. Учир юу гэвэл саяхан Нийтийн тээврийн газраас “Ухаалаг Улаанбаатар төсөл”-ийн хэрэгжилтийн хүрээнд өдөрт 1000 төгрөгийн квот олгохоор шийдвэрлэсэн.

Гэвч нийтийн тээврийн том оврын автобуснуудын эргэлтийн радиус багасч, хотын нэг захаас хотын төв хүртэл хаяж 2-3 удаа сэлгэн хийх шаардлага тулгарсан нь хөдөө орон нутгаас хамаатан садангаа бараадсан хүүхдүүдэд дарамт учруулсан юм.

Иймд өнөөдөр МОХ, НАМОХ, МАХН-ын дэргэдэх Оюутны холбоо, Нийслэлийн оюутны холбоо, их, дээд сургуулиудын оюутны зөвлөлүүд нэгдэж Нийтийн тээврээр үнэгүй зорчдог хуучин тогтолцоог хэвээр үлдээх шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, БСШУ-ын сайд Л.Гантөмөрө, Нийтийн тээврийн газарт хүргүүллээ.

Энэ үеэр оюутнуудын төлөөлөл ” Боловсролын тухай хуулийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12.2-т тус тус зааснаар Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутан, залуус том оврын нийтийн тээврийн хэрэгслээр цаг, чиглэл харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих ёстой.

Үүний нөхөн олговорт зориулан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад төрөөс нэг жилд 36 тэрбум төгрөгийг олгосоор байтал Нийтийн тээврийн салбар Нийслэлийн захирагчийн алба, Нийтийн тээврийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд оюутнуудыг нийтийн тээвэрт өдөрт хоёрхон удаа суух ёстой хэмээн заажээ.

Гэтэл 2-4 дамжаанд суралцагч оюутнууд өнгөрсөн хавар нийтийн тээвэрт үнэгүй зорчдог смарт картаа шинэчилж 8900 төгрөгөөр захиалсан. Энэ карт гар дээр ирж амжаагүй байтал өнөөдөр ахин 3600 төгрөгөөр карт захиалах болчихлоо.

Түүнчлэн их дээд сургуулиудын төлбөр их хэмжээгээр нэмэгдсэн, улс орон даяар эдийн засгийн хямралтай байгаа үед оюутнууд бэлэн мөнгөөр сэлгэн суух ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна.

Тиймээс Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийтийн тээврийн газрын дарга н.Энхбат, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нараас “Оюутан залуучууд өөрсдийн захиалсан “Смарт карт”-аараа Нийтийн тээврээр цаг, чиглэл харгалзахгүй үнэ төлбөргүй үйлчлүүдэг байсныг хэвээр үлдээх”-ийг шаардаж байна” гэв.

Оюутнууд шаардлагынхаа хариуг өнөөдрөөс эхлэн ажлын тав хоногт багтаан авахгүй болНийтийн тээвэр, сургалтын төлбөр, дотуур байрны хүрэлцээ, төлбөр болоод улс эх оронд үүсээд байгаа нийгмийн олон асуудлуудаар тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ эрс шийдэмгий мэдэгдсэн юм.

6b141a7930b004e8170ceaafe1a5522f

МУИС-ын Оюутны холбооны тэргүүн У.Басбиш:

– Нийтдээ хэчнээн оюутан смарт картны захиалга өгөөд байна вэ?

– Монгол Улсын хэмжээнд нийтдээ 170 мянган орчин оюутан суралцдаг. Үүнээс 113 мянган оюутан смарт картаар нийтийн тээвэрт үйлчлүүлдэг бөгөөд тэдний 81 хувь  нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий.

нийтийн тээврийн чиглэл богино болчихсон энэ үед оюутнууд дор хаяж 2-3 удаа дамжин сууж байж сургууль дээрээ ирж байна. Гэтэл өдөрт 1000 төгрөгөөр зорчих нөхцлийг тавьж байгаа нь төлбөрийн дарамтанд орсон эцэг, эхчүүд оюутны ар гэрт маш хүндээр тусч байна гэдгийг хатуухан хэлмээр байна.

4c6299c4d70ab5f95f2ccfb5160d4648Тээврийн дээд сургуулийн III дамжааны оюутан Б.Ирээдүй

– Тээврийн дээд сургуулийг МСҮТ-тэй нэгтгэж, шинэ сургууль байгуулах шийдвэрийг Л.Пүрэвбаатар дарга гаргаад байсан. Тэр асуудал юу болсон бэ?

– Одоогоор яг албан ёсны хариу ирээгүй байгаа. Гэхдээ манай сургуулийг хуучин хэвээр үлдээнэ гэдгийг сургалтыг албанаас мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал үндсэндээ шийдэгчихсэн гэж бидний зүгээс үзэж байна.

– Танай сургуулийн оюутнуудын хувьд нийтийн тээврийн сэлгэн суулт хэр тулгамдсан асуудал вэ?

– Манай сургууль бол Хуучнаар Төмөр замын дээд сургууль юм. Тэр ч утгаараа манай сургуульд ихэвчлэн төмөр замтай холбогдсон суурин газрууд болох Дархан, Сэлэнгэ, Зүүн хараагийн оюутнууд ирж суралцдаг.

Улмаар хөдөө орон нутгийн оюутнууд учир дотуур байрны хүрэлцээ муутайгаас зах хороололд хамаатан саднаа бараадах тохиолдол их байна. Энэ үед автобусны маршрутыг богниосгоод сэлгэн суултыг үнэтэй болгож байгаа нь бидний хувьд маш хүнд дарамт учруулж байгаа юм. Иймд холбогдох албаны хүмүүс асуудлыг маань шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна.

– Ярилцсанд баярлалаа

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …