Өнөөдөр болох зарим үйл явдал

download-4909:00 цагт: Гадаад хэргийн яамны танхимд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээн дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлаар Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийн тухай голчлон ярилцана. Утас: 99121715


10:00 цагт: Этиоп улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид манай улсын уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт Уул уурхайн яамд болно. Утас: 9034350


10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад НМХГ-аас шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887


11:00 цагт: “Өндөр гэгээн Занабазарын хоёр үсэг цахим ертөнцөд” нэвтэрч байгаатай холбогдуулан ШУА-ийн Хэл зохиоллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99889937


11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар Тайландын Бангкок хотын ИТХ-ын Нэгдүгээр орлогч, хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зочид, төлөөлөгчдийг НЗДТГ-ын Б танхимд хүлээн авч уулзаж хоёр хотын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоно.


11:00 цагт: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:30 цагт Төрийн ордны баруун талаас унаа явна. Утас: 99996431


11:00 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд Итгэмжлэлийн хугацааг сунгаж гэрчилгээг гардуулна. Энэ гэрчилгээ нь манай улс мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм. Утас 91989890


11:30 цагт: Хил Хамгаалах Байгууллагаас Чөлөөлөх дайнд оролцсон чөлөөнд гарсан хурандаа Ж.Ядмаа гуайг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99035576, 88817796


13:00 цагт: Засгийн газрын “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй “Эрин” хорооллын I ээлжийн барилгын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Байршил: 1-р хороолол, Хархорин захын зүүн талд.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …