“Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо

1441169989_98ac3db31ecc58607b3be316b1e0e9fc2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр УИХ-аар батлагдан гарсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасны дагуу тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж ЗГХЭГ-ын дарга хэллээ. Засгийн газрын тогтоол батлагдсан даруйд хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг сурталчлан таниулах ажлыг яаралтай зохион байгуулж, олон нийтийн холбоо, бизнесийн зөвлөл зэрэг бизнес эрхлэгчдийг дэмждэг байгуулагуудтай 9 дүгээр сарын 1-ний өдөр уулзалт зохион байгуулж, санал солилцсоны үр дүнд хамтарч ажиллах ажлын дэд хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэгт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо зэрэг байгууллагууд оролцсон байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь зөвхөн нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь бааз болж бүртгэгдээгүй байгаа шинээр бий болгосон орлогуудаа ил болгохоос гадна хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ил болгох асуудлыг анх удаа цоо шинээр оруулж ирж байгаагаараа онцлогтой. Энэ хууль нь татварт бүхэлд нь зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компанийн, хувь хүний орлогын балансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Хуулийн дагуу 2015 оны 1 дүгээр улирлын тайлангаар хязгаарлан 2015 оны 12 дугаар сарын 31-ний дотор хувь хүн, хуулийн этгээд компанийн болон орлогын мэдүүлгээ сайн дурын үндсэн дээр шинээр гаргах боломжийг нээж байгаа. Ингэснээр эрүүгийн болон захиргааны хэргээс нэг удаа чөлөөлөгдөх харилцааг зохицуулж байна гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэллээ.

Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн хувьд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй байх баталгааг хуулиар олгож байгаа бөгөөд холбогдох мэдээлэл нь нууц байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллүүдийг төрийн байгууллагуудын албан ёсны цахим хуудсанд байршуулж, татварын, нийгмийн даатгалын, улсын бүртгэлийн, гаалийн, санхүүгийн тайлангийн асуудлаар тус бүрт нь тусгай утас ажиллуулж, холбогдох дуудлагыг нууцын зэрэглэлд байлгана. Энэ хууль хэрэгжсэнээр далд эдийн засгийн хувь хэмжээ эрс буурч, татварын бааз суурь өргөжинө. Бизнес эрхлэгчдийн хувьд хяналт шалгалтын байгуулагуудаас ирдэг дарамт, шахалт байхгүй болж бизнесийн эрүүл орчноос бүгд гарааны нөхцөлөө эхлүүлэх бололцоо бүрдэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …