Оюутан залуусыг шагнаж урамшууллаа

imgОюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн баяр буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингисийн талбайд оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Мөн  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлан, таниулах зорилгоор ажилласан, “Оюутан цагдаа” үйл ажиллагааны хаалтын ажиллагааг зохион байгуулсан юм.

BOL_3561
Улаанбаатар хотын цагдаагийн газраас  хамтран ажилласан байгууллагын  ажил үйлчилгээг өндрөөр үнэлж, “Монголын оюутны холбоо”-нд “Талархал”-ыг гардуулж, идэвх зүтгэлтэй ажилласан их, дээд сургуулийн оюутан, залуусыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”, Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Талархал”, Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас “Баярын бичиг”, бэлэг, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …