Хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлах үндсэн чиг үүргүүдийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор Хууль зүйн яамны харъяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын 07-14-ны өдрүүдэд зохион байгуулах боллоо.
Өдөрлөгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүрэгт Жуковын хөшөөний урд талбайд 2015 оны 09 сарын 07-ны өдөр, Баянгол дүүрэгт “Өргөө” кино театрын урд талбайд 09 дүгээр сарын 08-ны өдөр, Сонгинохайрхан дүүрэгт “Соёмбо” кино театрын урд талбайд 09 дүгээр сарын 09-ны өдөр, Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбайд 09 дүгээр сарын 10-ны өдөр, Чингэлтэй дүүрэгт Эрх чөлөөний талбайд 09 сарын 11-ны өдөр, Хан-Уул дүүрэгт Соёлын төвийн байрны урд талбайд 09 дүгээр сарын 14-ны өдөр тус тус зохион байгуудах болсон байна.