Налайх хотын Цагдаагийн хэлтсийн 80 жилийн баярын арга хэмжээ боллоо

1441447166_11880751_987359074618567_1901717104_nӨнөөдөр Налайх хотын Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн баяр болж байна. Тэртээх 1935 онд Налайх дүүрэгт анх байгуулагдсан Цагдаагийн байгууллага өнөөдөр ийнхүү 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Налайх хотын цагдаагийн хэлтэс түүхт 80 жилийн ойн баяраа угтан иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн бүтээлч ажил хийсэн гэдгээ онцлон хэлж байлаа. Тус хэлтэс нь өдгөө 93 албан хаагчтайгаар Налайх хотыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж түүхт 80 жилийн ойгоо угтаж байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд тус дүүргийн Цагдаагийн байгууллагын ажилтнууд дундаас Сүхбаатарын одонгоор 1, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 7, Алтан гадас одонгоор 7, Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медалиар 39, Хүндэт Чекист тэмдгээр 4, Их монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн хүндэт медалиар 11, Хууль зүйн тэргүүний ажилтнаар 8, “Онц сэргийлэх”, “Цагдаагийн алдар” тэмдэгээр 17, ЦЕГ-ийн шагнал “Цагдаагийн гавьяа” 36 албан хаагч тус тус шагнагдсан нь бид бүхний 80 жилийн түүхэн ойн их бахархал гэж Налайх хотын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа П.Энхбаяр хэлсэн үгэндээ онцлож байлаа.

Тэрээр цааш хэлсэн үгэндээ: “Цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд цагдаагийн хэлтсийн албан хаагчдын 35 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулах, 75 албан хаагчдад дүүргийн 5-р хорооны нутагт дэвсгэрт зуслангийн газар олгох, 5.6 сая төгрөгийн мөнгөн тусламжийг албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох, төрийн банктай гэрээ байгуулан орон сууцны урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан 11 алба хаагчдад урьдчилгаа төлбөргүйгээр 377.89 сая төгрөгийн зуун хувийн зээл олгуулсан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор бялдаржуулах танхимыг тохижуулсан” гэдгийг хэллээ.

Түүнчлэн 80 жилийн ойн баярын хуралд оролцсон НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан Цагдаагийн хэлтсийн хамт олонд түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ Налайх хотын хөгжлийн бодлогийн хүрээнд НИТХ-ын тэргүүлэгчийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл хүргээд хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан цагдаагийн зарим албан хаагчдад НИТХ-ын болон хувиасаа шагнал гардуулсан байна.

1441447168_11938105_987359067951901_553204998_n 1441447176_11225886_987359091285232_1124889945_n 1441447214_11950950_987359077951900_1206566958_n 1441447219_11992426_987359244618550_666805820_n 1441447223_11992974_987359241285217_600571467_o 1441447224_11992274_987359161285225_1632525001_n 1441447235_11992082_987359041285237_1349733267_n 1441447237_11997197_987359251285216_1484215289_n 1441447240_11998418_987359264618548_1752106939_n 1441447252_11998010_987359247951883_84688055_n

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …