Улаанбаатарт хотноо “шөнийн тролейбус” үйлчилж байна

1d78d0482acf9a2cbig Шөнийн 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл Улаанбаатар хотноо шөнийн тролейбус үйлчилгээнд явж эхэлжээ.

Тодруулбал,  Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицерүүдийн ордон” чиглэлд хоёр тролейбус туршилтаар үйлчилж байгаа юм байна. Тасалбарын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.

Тус үйлчилгээг “Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд нийслэл хотноо явуулж эхэлжээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …