Налайхын цагдаагийн байгууллагад олон сувгийн телевизийн хүлээн авагч төхөөрөмж бэлэглэлээ

1441687587_nalaixӨнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ болсон. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийн амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш хамгаалж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг цагдаагийн албан хаагчиддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч, техникийн бааз суур хэдийгээр бэхжиж ирсэн ч цаашдаа зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой олон ажлууд байна гэдгийг онцолсон юм.

Үүний дараа хөдөлмөр бүтээлийн амжилт гаргасан цагдаагийн зарим албан хаагчдад НИТХ-ын болон хувиасаа шагнал гардуулсан байна. Тодруулбал, ажил үйлсээрэй шалгарсан цагдаагийн хоёр албан хаагчид тус бүр нэг сарын цалингаар нь шагнасан юм. Мөн чөлөөндөө суусан 57 албан хаагч, одоо ажиллаж байгаа 93 цагдаагийн албан хаагчдад бүгдэд нь MNBC телевизийн 105 сувгийн хүлээн авагч төхөөрөмжийг бэлэглэлээ.

Амар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …