Зам тээврийн ослын гэмт хэргийн гаралтыг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

1434348768557e6ce05db14-300x199Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар  орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.

Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар орон нутгийн болон хот хоорондын такси үйлчилгээний компанийн жолооч нарт холбогдох  мэдээллийг өгч, сургалт зохион байгуулсан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …