БНХАУ-ын дарга Си Зиньпин баяр хүргэлээ

sijinpin_big_0   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА
УЛААНБААТАР

Монгол Улсын үндэсний их баяр наадмын 92 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөл, хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Танд болон Танаар уламжлан Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та болон Танай Засгийн газрын удирдлага дор, Монгол Улсын нийгэм, эдийн засаг шинэ шинэ ахиц дэвшилд тасралтгүй хүрч, монголын ард түмний амьдралын түвшин өдрөөс өдөрт дээшилж, Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжиж ирсэнд баяр хүргэе.

Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байгаад Хятадын тал баяртай байдаг. Саяхан Эрхэмсэг ноён Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Миний бие цаашид Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө, монгол, хятадын ард түмний сайн сайхны төлөө Эрхэмсэг ноён Тантай хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА

СИ ЗИНЬПИН

Бээжин, 2013 оны 7 дугаар сарын 11

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …